БУДАПЕШТ ХОТЫН ТӨВД 65 МКВ 3 ӨРӨӨ БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ ДУНДЖААР САРЫН 400 ЕВРО БАЙНА
- Creator
- Jan 31, 2024
- 1 min read
Updated: Feb 19, 2024
Унгар улсад ажиллаж амьдрах хүсэлтэй иргэд нэн тэргүүнд тухайн хотынхоо орон сууцны түрээсийн үнэ, ашигтай байршилыг сайтар судлах шаардлагатай. Та түрээсийн байрыг тавилгагүй болон тавилгатай гэх сонголтоос хийх боломжтой. Будапешт нь орон сууцны барилга ихтэй Буда, бизнесийн худалдаа үйлчилгээ зонхилох дүүрэг болох Пешт гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Ихэнх хүмүүс Пешт хэсэгторон сууц түрээслэх сонирхолтой байдаг. Үнийн тухайд хотын төв хэсэгт дунджаар 65 мкв 3 өрөө байр 430 евро хүртэлх еврогийн үнэтэй байдаг бол хотын захаар ижил орон сууцны түрээсийн үнэ 100 еврогоор хямд байна. Мөнхотын төвд 1 өрөө байр 200-240 еврогийн үнэтэй байдаг бол захад 140-180 еврогийн үнэтэй байх нь элбэг юм.
Хэрэв та оюутан эсвэл ганц бие бол дундын байр түрээслэхийг зөвлөж байна. Энэ нь түрээсийн мөнгийг түрээслэгчдийн тоонд хувааснаар зардлыг буруулах боломжтой гэсэн үг юм. Мөн Унгарт түрээсийн гэрээний тодорхой хууль гэж байхгүй тул тухайн байрны эзэнтэй тохиролцоход болно. Мөн түрээслэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд аман гэрээ хуулийн дагуу хүчингүй тул заавал албан ёсны гэрээг бичгээр хийх шаардлагатай. Энэ нь түрээсийг орон сууц түрээсэлж буй хүмүүсийн тоонд хувааж байгаа тул зардлыг бууруулдаг. Ингэснээр та мөнгөө хэмнэж, ихэнх мөнгөө түрээсийн зардалд зарцуулах шаардлагагүй болно.
Comments