top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

БУДАПЕШТ ХОТООР АЯЛАХДАА ДУГУЙ ТҮРЭЭСЛЭХ НЬ УХААЛАГ АЛХАМ

Унгарын нийслэл Будапешт хотод жил ирэх тусам унадаг дугуйн соёл хөгжиж улам олон хүн дугуй унадаг болсон нь хамгийн ухаалаг тээврийн хэрэгсэл болгож чаджээ. Энэ хот 12 жилийн хугацаанд дугуйн зам дугуйн соёлыг идэвхтэйхөгжүүлж өнөөдөр Будапешт дугуйчдад ээлтэй хот болжээ. Мөн Будапештын дугуйн дүрмийн тухайд явган хүний замаар явах нь хориотой та болж өгвөл дугуйн замыг ашиглах хэрэгтэй. Зарим дугуйн замууд машин замтай цуг зөвхөн өнгөөр ялган будсан байдаг энэ тохиолдолд та маш болгоомжтой явах ёстой.Мөн эргэх хөдөлгөөн хийхдээ эргэх зүгийн чигт гараар дохио өгөх хэрэгтэй.



Түүнчлэн та Будапешт хотод богино хугацааны аяллаар ирсэн бол дугуй түрээсийн үйлчилгээг сонгох нь маш хялбар бөгөөд боломжийн үнийг санал болгодог юм. Тодруулбал эхний гурван минут нь картын бүртгэлийн хураамж 120 HUF бөгөөд дараагийн минут тутамд 40 HUF төлнө. Эсвэл та байрлаж байгаа буудлаараа дамжуулан дугуй түрээсийн багцыг сонгож болдог. Мөн бүх үзвэр үйлчилгээний газрууд дугуйн замаар холбогдсон тул танд илүү таатай байх болно.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page