Герман улсын нийслэл Берлин хот болон Парис хотыг холбосон унтлагын галт тэрэг 10 жилийн дараа дахин хөдөллөө. Deutsche Bahn компанийн тус чиглэлийг 7 хоногт гурван удаа явуулж байгаа юм. Түүнчлэн аялал нийт 15 цаг үргэлжлэх бөгөөд шөнийн цагаар явах юм. Үнийн тухайднэг тасалбар ойролцоогоор 30 еврогоос эхэлнэ.
ХБНГУ-ын үндэсний төмөр замын оператор Deutsche Bahn болон Францын төрийн төмөр замын SNCF хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд 2024 оны 10-р сар гэхэд орой бүр тус чиглэлийг явуулах зорилготой. Одоогоор шөнийн галт тэрэгний шинэ холболтууд амралтын өдрүүдэд маш сайн захиалгатай байгаа бөгөөд энэ жилийн урьдчилсан захиалга эрт дүүрнэ гэдгийг ч онцолж байгаа юм. Учир нь 2024 оны зуны олимпын наадам Парис хотноо болох билээ. Мөн Deutsche Bahn нь бусад орны галт тэрэгний оператор компаниудтай хамтран европын бусад 13 том хот руу шөнийн галт тэрэгний холболтоо өргөжүүлэхээр зорьж байна.
Comentários