АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП: ЗЕЛЕНСКИЙГ ДАРАНГУЙЛАГЧ ГЭЖ ЗАРЛАЛАА
- Ariuka Ariuk
- Feb 20
- 1 min read

АНУ, Украйны хоорондын зөрчил хурцдаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг “сонгууль явуулдаггүй дарангуйлагч” гэж мэдэгдлээ. Түүнчлэн Трамп Украйны Засгийн газар Оростой илүү эрт хэлэлцээр хийж дайныг дуусгах ёстой байсан. 3 жилийн дотор тохиролцоонд хүрэх бүрэн боломжтойг онцолжээ.

Харин Зеленский Киев хотод үг хэлэхдээ: Трампыг Оросоос ирсэн худал мэдээллийг түгээж байгааг шүүмжилж, харамсалтай бидний өндөр үнэлдэг улсын төрийн тэргүүн хүн энэ худал мэдээллийн хөөс дотор амьдарч байна гэж мэдэгдсэн. Украйны удирдлагууд Трампын мэдэгдлийн хариуд дайны үед сонгууль явуулах боломжгүй. Ийм нөхцөлд сонгууль явуулах нь Оросын хөндлөнгийн оролцоонд илүү их өртөх өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна гэжээ.
Comments