АНУ, ОХУ-ЫН ДАЙНЫГ ЗОГСООХ АНХНЫ УУЛЗАЛТ 2 САРЫН 14-НД МЮНХЭНД БОЛНО.
- Ariuka Ariuk
- Feb 14
- 1 min read
Updated: Feb 14

Украины дайныг зогсоох анхны яриа хэлэлцээр 2-р сарын 14 нд ХБНГУ-ын Мюнхенд болох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump зарлалаа. Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр ОХУ, Украин, АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчид уулзах юм. Трамп хэлэхдээ: Мюнхенд маш чухал уулзалт болно. АНУ-ын дэд ерөнхийлөгч J.D Vance тус уулзалтад манай улсыг төлөөлж ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзана. Украин ч мөн тэнд уригдсан. Би ямар хүмүүс ирэхийг сайн мэдэхгүй байгаач Орос, Украин, АНУ-аас өндөр албан тушаалтнууд оролцох нь тодорхой. Түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Ванс Германы сөрөг хүчний намын дарга Фридрих Мерцтэй уулзахаар болсон байна. Харин Германы канцлер Олаф Шольцтой уулзахаас татгалзжээ.
Comments