top of page

АНГЛИЙН ГҮНЖ КЕЙТ МИДДЛЕТОН ХОРТ ХАВДАРТАЙ ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА

Хунтайж Уильямын эхнэр, гүнж Кейт 2024 оны 3-р сарын 22-ны орой хувийн видео сувгаараа цочирдмоор мэдээг олон нийтэд дэлгэлээ. Уэльсийн гүнж Кейт 1-р сард хэвлийн хөндийн тодорхойгүй мэс засал хийлгэж эмнэлэгт хүргэгдсэний дараа түүний эрүүл мэндийн талаар маш олон таамаглал дэвшүүлээд байсан юм. Тэгвэл 42 настай Уэльсийн гүнж Кейт өөрийгөө хорт хавдартай болсон гэдгээ мэдэгдсэн богино видео бичлэгийг хийж олон нийтэд хүргэлээ.



Кейт цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр ганцаараа суугаад:


"Би мэс засал хийлгэж, эдгэрч байхад минь дэмжиж, ойлгосон бүх сайхан мессежүүдэд биечлэн талархал илэрхийлэхийг хүссэн юм. Энэ нь манай гэр бүлийн хувьд үнэхээр хэцүү хэдэн сар байсан ч надад маш сайн анхаарал хандуулсан эмч нарын гайхалтай багт би маш их талархаж байна. Нэгдүгээр сард би Лондонд хэвлийн хөндийн хүнд мэс засал хийлгэсэн бөгөөд тэр үед намайг хорт хавдаргүй гэж таамаглаж байсан. Хагалгаа амжилттай болсон. Гэтэл хагалгааны дараах үзлэгээр хорт хавдартай болох нь тогтоогдсон. Тиймээс манай эмнэлгийн баг урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн бөгөөд би одоо эмчилгээний эхний шатанд явж байна. Уильям бид хоёр залуу гэр бүлийн хувьд асуудлыг хувийн байдлаар шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Би эмчилгээгээ дуусгах хүртэл бидэнд цаг хугацаа, орон зай, хувийн нууц хэрэгтэй байгааг та ойлгоно гэж найдаж байна. Мөн энэ үед би хорт хавдраар өвчилсөн бүх хүмүүсийн тухай маш их бодсон. Хорт хавдартай тэмцэж байгаа хүн бүр итгэл найдвараа битгий алдаарай . Чи ганцаараа биш шүү дээ гэж хэлсэн юм.



Дараа нь тэрээр олон нийтээс тэвчээртэй байхыг хүсэж нөхөртөө талархал илэрхийлэв.



Comments


bottom of page