Италийн Венец хотод жил бүр зохиогддог багт наадам 10 хоног үргэлжилдэг билээ. Тэгвэл 2024 онд Итали улс Венецийн худалдаачин гэр бүлийн хүү алдарт МаркоПологийн нас барсны 700 жилийн ойг "Зүүн зүгт МаркоПологийн ер бусын аялал" уриа дор тэмдэглэлээ.
1254-1324 онд амьдарч байсан Марко Полог Ази тивээр хийсэн аяллын тухай тэмдэглэлүүд дэлхий даяар алдаршсан байдаг. Багт наадмын эхний өдөр манантай байсан хэдийч Италийн “Lagunenstadt” хотод урлан чимэглэсэн маск, өнгө өнгийн хувцастай эхэлсэн юм. Түүнчлэн их суваг дээрх задгай тоглолт, оройн масктай наадам, уламжлалт завины цувааг олон мянган жуулчин нутгийн иргэд уйдах завгүй үзэж оролцлоо.
Comments