top of page

АВСТРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛҮҮД

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хойш Австрийн эдийн засаг хөдөлмөрийн зах зээл сэргэж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ ажлын байр тохирох хүнээ хүлээж өнөөдөр ч гэсэн хоосон хэвээр байна. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас Австри улсад мэдээлэл, харилцаа холбоо, барилга, банк санхүү, Даатгал болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын ажил олгогчид өмнөх оныхоос 50 хүртэл хувиар илүү хүн авах хүсэлтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна.



Мөн Австрийн холбооны есөн муж дотроос “Salzburg, Oberösterreich, Vorarlberg” зэрэг хотуудад илүү их ажиллах хүчний эрэлт их байна. 2030 он гэхэд Австри улс хэдэн зуун мянган ажилчны дутагдалд орно. Үүний гол шалтгаан нь ойрын жилүүдэд тэтгэвэрт гарах насны иргэд өмнөх жилүүдийнхээс их байгааг онцолж байгаа юм. Мөн ирээдүйд ногоон мэргэжилтнүүд буюу байгаль орчин, уур амьсгалыг хамгаалагчид, сэргээгдэх эрчим хүч, эко бүтээгдэхүүнд тулгуурласан мэргэжилтэн эрэлт ихтэй байх бөгөөд тооцооллоор ирэх 5 жилд Австри улсад 100,000 шинэ ногоон ажлын байр бий болох төлөвтэй байна.

Commentaires


bottom of page