top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

АВСТРИ,ЧЕХ,ПОЛЬШ УЛСАД ҮЕРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙНА.

Австри, Чех, Польш улсыэ аврагчид оршин суугчдыг үерийн бүсээс аюулгүй газарт хүргэхийн тулд байнгын үүрэг гүйцэтгэж байна. Тэр дундаа Чех улс маш хүнд өдрүүдийг өнгөрөөж байна. Зарим газруудад үерийн аюул өнгөрсөн ч нутгийн зүүн хагаст нөхцөл байдал хүнд хэвээр.

Чех улсын засгийн газар үерийн гамшгийн улмаас армийн хүчийг ашиглах шийдвэр гаргажээ. Батлан ​​хамгаалахын сайдын мэдэгдсэнээр зохих техник хэрэгсэл бүхий 2000 цэрэг аравдугаар сарыг дуустал иргэдийн үндсэн эрхийг дэмжин ажиллах болно. Армийн нисдэг тэрэгнүүд Чех улсын зүүн хойд хэсэгт хамгийн их хохирол амссан бүс нутгийн иргэдэд ундны ус, хоол хүнс хүргэх ёстой. Мөн үерийн дараах цэвэрлэгээнд цэргүүд туслах учиртай гэж мэдэгдлээ.

Түүнчлэн төв европыг хамарсан үерийн гамшигт Герман улс ч мөн адил бэлдэж байна. Учир нь хөрш зэргэлдээ орнуудын үерийн ус Эльба мөрний түвшинг нэмэгдүүлж байгаа юм. Өчигдрийн байдлаар Германы Дрезден хотын дундуур урсах Эльба мөрний түвшин мэдэгдэхүйц нэмэгджээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page