Австри бол гэрлийн бохирдлоос урьдчилан сэргийлэх хууль гаргасан анхны холбооны муж юм. Гол зорилго нь бага гэрэл хэрэглэнэ гэхдээ илүү сайн гэдэг бодлогыг баримталж байгаа юм. Европт жил бүр 6%-аар шөнийн гэрлийн бохирдол нэмэгдэж байгаа бөгөөд цахилгаан гэрэлтүүлэг нь байгалийн шөнийн тэнгэрээс дунджаар 50 дахин илүү гэрэлтдэг. Энэ нь зөвхөн хүний эрүүл мэндэд төдийгүй амьтан, ургамалд сөргөөр нөлөөлдөг. Австрийн байгаль орчны зөвлөлөөс шаардлагагүй байсан ч зүгээр л асдаг бүх гэрлийг журамлах ёстой, хууль 05.01-ээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд хотын захиргаа нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг өөрчлөх тодорхой дүрмийг хэрэгжүүлнэ.
Мөн байгальд аль болох бага хохирол учруулахын тулд гэрэлтүүлгийн төхөөрөмж нь зөв гэрлийн өнгө, эрчимтэй байх шаардлагыг тавина. Шаардлагагүй бол 22:00 цагаас эхлэн гэрлээ унтраах ёстойг мөн уриалж байгаа юм. Мөн манай гарагийн нийт амьтдын талаас илүү хувь нь шөнийн цагаар амьдардаг бөгөөд хиймэл гэрэл саад болдог. Жишээлбэл нүүдлийн шувууд замаасаа төөрч, олон тэрбум шавж цахилгаан гэрэлд үхдэг нь байгаль экологийн асуудалд нөлөөлдөг байна.
Comments