top of page

АВСТРИ УЛС ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЖОЛООЧИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО



Австри улс авто ослын тоог бууруулах урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд 3-р сарын 1- ээс эхлэн авто замын хурдыг тогтоосон хэмжээнээс хэт хэтрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хурааж, дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргалаа.



Тодруулбал Австри улс 2030 он гэхэд зам тээврийн ослын тоог эрс бууруулах зорилт тавьсан. Өмнө нь тээврийн хэрэгсэл тогтоосон хурдны хязгаарыг хот дотор 40 км/ц, хотоос гадуур 50 км/ц-аас дээш хэтрүүлсэн бол жолооны эрх хасагдаж, торгууль төлдөг байсан. Харин шинэ хуулиар хот суурин газарт зөвшөөрөгдсөн хэмжээнээс 60 км/цагийн хурд хэтрүүлбэл тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно. Дуудлага худалдаанаас олсон орлогын 70 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын санд төвлөрүүлж, үлдсэн 30 хувийг тухайн хотын захиргааны дансанд төвлөрүүлэх юм.



Австри улсын замын хөдөлгөөний дүрэмд хот суурин газарт 50 км/цаг хурдлах боломжтой. Мөн хурдны зам дээр ихэвчлэн 130 км / цаг байдаг бөгөөд  зарим замд 110 км / цаг байдаг юм.







Comments


bottom of page