АВСТРИ СИРИЙН ДҮРВЭГСДЭД 1000 ЕВРОГИЙН УРАМШУУЛАЛ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
- Ariuka Ariuk
- Dec 14, 2024
- 1 min read

Австрийн засгийн газар Bashar al-Assad-ын дэглэм нуран унасны дараа нутаг буцах хүсэлтэй Сири дүрвэгсдэд 1000 еврогийн “буцах урамшуулал” олгож байгаагаа мэдэгдлээ. Мөн Австрийн Консерватив намын канцлер Karl Nehammer өөрийн твиттертээ одоо тус улс дахин бүтээн байгуулалт, хөгжлийн замд орохын тулд иргэдээ буцаан авах шаардлагатай гэж бичжээ. Түүнчлэн Nehammer хэлэхдээ, Сирийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг дахин үнэлж, албадан гаргах ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг тодорхой болгохыг онцолсон байна.

Өнөөдрийн байдлаар Герман, Австри, Бельги, Дани, Чех зэрэг Европын хэд хэдэн улс Сири дүрвэгсдийн орогнол хүссэн өргөдлийг зогсоогоод байгаа юм. ЕХ-ны орогнол олгох агентлагийн мэдээлснээр энэ жилийн 1-р сараас 9-р сар хүртэл бараг 14,000 Сири иргэн Европт олон улсын хамгаалалтад хамрагдах хүсэлт гаргасан. Өнгөрсөн жилийн хугацаанд 183,000 орчим орогнол хүссэн өргөдөл ирсэн байна. Гэхдээ дунджаар гурван өргөдөл тутмын нэг нь зөвшөөрөгддөг гэжээ.
Kommentare