top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

АВСТРИ ДАХЬ МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗАРЛАЛ

Updated: Feb 19, 2024



"АЛДАРТ ЭХ"-ийн одонгийн хүсэлт хүлээн авч эхэллээ

Тус Элчин сайдын яам “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Австри Улсад оршин суугаа “Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэдийн баримт бичгийг 2024 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авна. Хүсэлт гаргагч өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирнэ үү.

Үүнд:

1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. Анкет зэрэг болно.

Холбогдох утас: +43-1-535 28 07 15

Цахим шуудан: konsulat-wien@mfa.gov.mn

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page