top of page

АВСТРИЙН ГАНЦ БИЕ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ


Австри улсад нэгэн сонирхолтой онлайн санал асуулга явуулжээ. Энэ нь ганц бие хүмүүс хэрхэн амьдардаг талаарх асуумж бөгөөд нийт 16-55 насны гэртээ ганцаараа амьдардаг 5000 орчим хүн оролцсон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 48 хувь өдөрт 8-аас дээш цаг унтдаг. Ялангуяа 30-39 насныхан нийт эзлэх саналын 60 хувийг өгсөн байна.



Мөн 38 орчим хувь нь ганцаараа байхдаа чанга хөгжим, подкаст сонсоход 2-оос дээш цаг зарцуулдаг бол гуравны нэг нь өөртэйгөө эсвэл амьгүй зүйлстэй ярилцдаг гэжээ. Харин гал тогоондоо Дөрөвний нэгээс арай илүү хувьнь бохир аяга таваг 1-ээс дээш өдөр орхидог болэрэгтэйчүүдийн 60 орчим хувь нь аяга таваг хэрэглэхээс зайлсхий жишээлбэл сүүний хайрцгаас шууд уух, бэлэн бүтээгдэхүүнийг үндсэн савлагаанаас иддэг гэж хариулжээ.



Ерөнхийдөө судалгаанаас гарсан тодорхой зүйл бол нас ахих тусам хувийн амьдралдаа өөрийгөө бүрэн илэрхийлэх хүсэл эрмэлзэл буурдаг. Энэ нь 50-55 насны хүмүүсийн 25%, 18-29 насны 6%, 30-39 насныхны 4 хувь нь идвэхгүй амьдралын хэв маягтай гэсэн дүгнэлт гарчээ.



Comments


bottom of page