MANNHEIM ХОТЫН ТӨВД АВТО МАШИНААР ИРГЭДИЙГ ДАЙРЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ
- Ariuka Ariuk
- Mar 3
- 1 min read
Updated: Mar 5

Өнөөдөр буюу 2025.3.3-нд Mannheim хотын төвийн явган хүний төвлөрөл ихтэй гудамжинд авто машинтай нэвтэрч олон хүн дайрсан хэрэг гарлаа. Манхайм хотын төвд болсон ослын талаар томоохон хэвлэлүүдийн мэдээлснээр 2 хүн амиа алдаж, 25 хүн шархадсаны 15 нь хүнд байна гэжээ. Осол хотын төвийн усан оргилуурын ойролцоох Планкен худалдааны гудамжинд болжээ.

Тус хотын анагаахын их сургуулийн эмнэлэг аюулын дохио зарлан ажиллаж байна. Хотын төвийн бараг бүх гудамжийг хаасан бөгөөд жолоочийг баривчилсан. Одоогоор авто осол уу, халдлага уу гэдэг нь тодорхойгүй байна.
Comments