top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

STARLINK-ИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ ГЕРМАН, ШВЕЙЦАРЫН ӨМНӨД ХЭСЭГТ, ДЭЛХИЙН АГААР МАНДАЛД ОСОЛДЖЭЭ.

Мягмар гарагийн орой 21:27-21:30 цагийн хооронд Швейцарын тэнгэрт хиймэл дагуул шатаж хурдтай унаж байгаа нь ажиглагдсан байна. Тэгвэл лхагва гараг буюу өнөөдөр өглөө Германы Иргэний хамгаалалт, гамшгаас аврах холбооны алба (BBK) Германы өмнөд хэсгээс “Элон Маск”-ийн Starlink хиймэл дагуул дэлхийн агаар мандалд нэвтэрч осолдсон бөгөөд Швейцарын дээгүүр маш тодхарагдсан болохыг баталжээ.

Түүнчлэн АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэдээлснээр 600 км-ээс бага өндөрт осолдсон хиймэл дагуулууд болон бусад сансрын хог хаягдал хэдхэн жилийн дотор дэлхийд буцаж унадаг. Тэд агаар мандалд буцаж орохдоо шатдаг бөгөөд өдөр бүр дэлхий дээр 100 тонн сансрын хог хаягдал тоосонцор

хэлбэрээр унадаг байна. Нэмж дурдахад

Европын сансрын агентлаг Esa-ийн мэдээлснээр манай гарагийг тойрон эргэлдэж буй 12,500 гаруй хиймэл дагуул байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь ажиллахаа больсон гэдгийг онцоллоо.

 







Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page