top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

SAARBRÜKEN ХОТОД АВТОБУС ХООРОНДОО МӨРГӨЛДӨЖ 12 ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ.

Updated: Feb 25


Даваа гарагийн өглөө Германы Saarland мужийн Saarbrüken хотод нийтийн тээврийн хоёр автобус хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Осол Saarbasar худалдааны төвийн өмнөх зам дээр гарсан бөгөөд цагдаагийн байгууллагын мэдээлснээр нийт 40 орчим хүн автобуснуудад зорчиж явсан. Үүнээс 25 хүн шархадсан бөгөөд цэцэрлэгийн насны 12 хүүхэд хүнд, хөнгөн бэртсэн болохыг албан ёсоор мэдээлээ.

Ослын газар цагдаа, яаралтай тусламжийн албаны ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Яаралтай тусламжийн нисдэг тэрэг ослын газарт ирж, хүнд шархадсан хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Одоогоор ослын шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа бөгөөд ослын судалгааны баг ажиллаж байна гэжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page