top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

MÜNCHEN ХОТОД ЖАГСАГЧДЫГ ДАЙРСАН ЖОЛООЧ 24 НАСТАЙ АФГАН УЛСЫН ИРГЭН

Мюнхен хотод Мини Купер маркийн машин жагсагчдыг дайрсан хэрэг өнөөдөр 10:30 минутын орчим гарсан. Тэгвэл албаны хүмүүс мэдээлэл хийсэн байна. Тус хэргийн улмаас 20 гаруй хүн шархадсан хоёр хүний биеийн байдал хүнд, гэмтсэн хүмүүсийн дотор хүүхэд байгаа тухай тус хотын цагдаагаас мэдээлжээ.

Түүнчлэн жолооч эрэгтэй 24 настай Афган улсын иргэн бөгөөд Герман улсаас орогнол хүссэн байсныг тогтоосон байна. Цагдаа нар ослын үед машины цонх руу буудсан гэж мэдээллээ. Баварийн Ерөнхий сайд Markus Söder энэ бол халдлага байж магадгүй гэж хэлсэн бөгөөд Германд хурдан өөрчлөлт хийх шаардлагатайг онцлоод одоо хангалттай гэж мэдэгджээ.

Жагсаалын тухайд Верди үйлдвэрчний эвлэл цалин нэмэгдүүлэх, урамшуулал нэмэх, гурван өдрийн амралт шаардлагатай гэсэн үндэслэлээр 10000 орчим хүн жагсаалд оролцож байжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page