top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

MÜNCHEN ХОТОД ЖАГСАГЧДЫГ АВТО МАШИНААР ДАЙРЧЭЭ

2025 оны 2-р сарын 13-ны Пүрэв гаригийн 10:30 минутын орчим München хотын Seidlstraße гудамжинд Verdi үйлдвэрчний эвлэлийн жагсаалын үеэр ноцтой осол гарлаа. Тодруулбал Mini Cooper машин жагсагчдыг чиглэн хурдтай ирж мөргөсөн байна. Урьдчилсан мэдээллээр хамгийн багадаа 15 хүн бэртэж, түргэн тусламжийнхан газар дээр нь ажиллаж байна.

Одоогоор ослын нөхцөл байдал тодорхойгүй байна. Жолоочийг баривчилсан бөгөөд санаатайгаар мөргөсөн үү, эсвэл тоормос, хийн педалийг андуурсан эсэхийг цагдаа нар шалгаж байна. Мөн ослоос өмнө буун дуу гарсан гэх мэдээлэл байгаа бөгөөд цагдаа мөрдлөг явуулж байна. Цагдаа нар энэ бүсэд очихгүй байхыг иргэдэд анхааруулж, мөрдөн байцаалтын ажилд хамтран ажиллахыг хүсчээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page