Баасан гарагийн орой 19:00 цагийн орчим Германы Магдебург хотын зул сарын баярын зах дээр авто машинаар баярт оролцож байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарлаа. Жолоочийг баривчилсан бөгөөд тус хотын хэвлэлийн төлөөлөгч Matthias Schuppe тус хэргийг гэмт халдлага гэж мэдэгджээ. Мөн халдлагын улмаас олон хүн бэртэж, амиа алдсан байж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлэлж байна. Mitteldeutsche Zeitung сонинд мэдээлснээр халдлагын дараа цагдаа нар хотын аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн. Ойролцоогоор 80 километрийн зайд орших хотын эмнэлгүүд шархадсан хүмүүсийг хүлээж авахаар бэлтгэж байна. Баярын зах дээр байсан гэрчүүдийн хэлснээр машин хотын захиргаа руу чиглэн явж байсан хүмүүсийг дайрсан гэжээ. Magdeburg хотын "Weihnacht" баярын зах хаагдсан бөгөөд цагдаагийн газраас хүмүүсийг хотын төвөөс гарахыг анхааруулаад байна.
🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.
🛜 Пэйж хуудсаа дагаарай.
Comments