KIRK ХАР САЛХИ ЕВРОП РУУ ЧИГЛЭЖ БАЙНА.
- Ariuka Ariuk
- Oct 7, 2024
- 1 min read

Германы ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр Kirk хар салхи Атлантын далайг даган европыг чиглэж байна. Тус салхи нь 4-р зэрэглэлийн ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь цагт 230 км-ийн дундаж хурдтай, хамгийн оргил үедээ 270 км хүрдэг тул томоохон хар салхинд тооцогддог байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Кирк хар салхи ирэх 7 хоногийн дунд үед баруун болон төв европын орнуудаар дайран өнгөрнө. Одоогоор салхины хүчийг тогтоох боломжгүй байгааг мэдэгдлээ.

Тодруулбал Kirk хар салхи хойд Франц, хойд Германы нутаг, Дани улсад илүү нөлөө үзүүлж магадгүйг хэлж байна. Урьдчилсан байдлаар салхины хүч Европ руу ирэх замдаа аажмаар суларч байгаа. Гэсэн хэдий ч ирэх 7 хоногт европт орох борооны үетэй таарч байгаа нь хүндрэл учруулж болзошгүйг цаг уурчид анхааруулж байгаа юм. Тиймээс европын орнууд хар салхины хүчийг анхааралтай ажиглан бэлдэж байна.
Comments