12-р сарын 28 буюу бямба гарагийн орой Германы Саксони мужийн Waldheim хотын Kaufland сүлжээ дэлгүүрт үл таних этгээдүүд хорт хий цацжээ. Chemnitz хотын цагдаагийн төвийн мэдээлснээр нийт 41 хүн тус дэлгүүрт үйлчлүүлж байснаас 17 хүн ойролцоох эмнэлгүүдэд хүргэгджээ. Хэргийн газарт Waldheim хотын онцгой байдлын алба томоохон ажиллагаа явуулж тус дэлгүүрийг хаасан. Одоогоор ямар бодис цацсан эсэх нь тодорхойгүй байна. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж:BILD
Comments