top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

INSTAGRAM “ЧЕХ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛЖ АПП-НЫ ТӨЛБӨРТЭЙ ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Updated: Feb 18, 2024

Америкийн Meta Platforms интернэт компани Европ даяар Instagram болон Facebook апп хэрэглэгчдэд зориулж төлбөртэй тусгай үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна. Хэрэглэгч   апп-ны төлбөртэй хэрэглээг сонгосон тохиолдолд реклам зар сурталчилгааг платформ дээр үзэхээ болино гэсэн үг юм. Мэдээж үнэгүй нэвтрэх боломж хэвээр байгаа гэхдээ зар сурталчилгааг хэрэглэгч өөрийн ухаалаг төхөөрөмж дээрээ хүлээн авахаас өөр аргагүй юм.



Захиалгын үнэ нь хэрэглэгчид сүлжээнд нэвтэрч буй төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байна. Чех улсын хувьд суурин компьютер ашигладаг хэрэглэгчдийн төлбөр нь сард 240 крон бол Android болон iOS үйлдлийн системтэй ухаалаг утас, таблет ашигладаг хүмүүсийн сарын захиалгын төлбөр 299 крон байна. Мөн Facebook болон Instagram хоёулаа хэрэглэгчдэд үнэ төлбөргүй байсан бөгөөд компани зөвхөн дэлгэцийн сурталчилгаанаас олсон орлогыг төвлөрүүлдэг байсан.


Харин мета Платформын төлөөлөгчид стратегиа өөрчилж, Европын хэрэглэгчдэд тэр дундаа европын Швейцар, Исланд, Норвег, Лихтенштайн зэрэг Европын эдийн засгийн бүсийн орнуудад захиалгын төлбөрийг нэвтрүүлж байгаагаа зарлалаа.



Comentários


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page