Hamburg хотын Mümmelmannsberg метроны буудал дээр бямба гарагийн орой 22:36 минутын үед хэсэг хүмүүс маргалджээ. Гэрчүүдийн мэдээлснээр тэдний нэг нь буу гарган буудаж эхэлсэн. Хоёр залуу газар унасан гэжээ. Улмаар цагдаа болон түргэн тусламж дууджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр хохирогчдын нэг нь 20 настай хөлдөө хоёр удаа буудуулж, гол судас нь гэмтсэн. Цус алдалттай эмнэлэгт хүргэгджээ. Харин түүнтэй хамт явсан 21 настай залуу хэргийн газарт нас барсан байна.
Цагдаа нар тэр даруй гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж LKA-ийн мэргэжилтнүүд хэргийн газраас ул мөр тогтоож, гэрчүүдээс мэдүүлэг авсан бөгөөд Kandinskyallee болон Lietbargredder хоёрын хоорондох явган хүний замыг хаан шалгаж эхэлсэн ч ням гарагийн өглөөг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Харин мэдээллийн BILD агентлаг тухайн орчны гэрэлтүүлэг муу, хяналтын камер байхгүй тухай онцолжээ.
Comentarios