top of page

“AMERICA’S GOT TALENT” ШОУНЫ ШҮҮГЧ ЗАГВАР ӨМСӨГЧ HEIDI-KLUM ГЕРМАНД ТӨРСӨН






Дэлхийн супер стар, Германы загвар өмсөгч бидний сайн мэдэхээр “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч дуучин Энх-Эрдэнэ-ийн багийн Couch “Amerikan got talent” шоуны шүүгч Heidi klum ийг уншигч та бүхэндээ танилцуулж байна. Heidi klum нь 1973 оны 6 сарын 1-нд Герман улсын “Bergisch Gladbach” хотод төрсөн. Тэрээр эгэл жирийн айлаас гаралтай бөгөөд аав нь сүрчигийн үйлдвэрт үйлдвэрлэлийн менежер, ээж нь үсчин байжээ. Heidi klum бусад хүүхдүүдийн адил ерөнхий боловсролын сургуульд сурч, 19 нас хүртлээ жирийн амьдралаар амьдарсан гэхдээ энэ бүхэн 1992 оны нэг өдөр бүхэлдээ өөрчлөгджээ.



Тодруулбал 1992 онд Heidi klum Германы RTL телевизийн "Model-92" загвар өмсөгчдийн шоунд оролцож 25,000 охидоос онцгойрон ялалт байгуулжээ. Энэ мөчөөс тэр дэлхийн тод од болох замдаа орсон юм. Германд төрсөн Heidi klum бага наснаасаа АНУ-д нүүж загвар өмсөгчөөр ажиллах болсон бөгөөд 1997 онд Victoria's Secret-д загвар өмсөгч, 1998 онд 55 сая уншигчтай АНУ-ын “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулсан нь түүнийг улам их амжилтад хүргэсэн юм.



Тэрээр Vogue, Elle зэрэг сэтгүүлийн нүүрэн дээр гарч, олон улсад эрэлттэй загвар өмсөгч, сурталчилгааны нүүр царай болж чаджээ. Түүний аав Klum хувийн менежерийг нь хийдэг байсан бөгөөд мөн компанийг нь удирдах болсон байна. Мөн 2008 онд Heidi Klum Герман улсын иргэншлээ албан ёсоор сольж АНУ-ын иргэн болжээ.Тэрээр Германы Next Top Model, Queen of Drags, America's Got Talent зэрэг шоунуудад шүүгч, хөтлөгч, продюсероор ажилласан бөгөөд өнөөдөр ч гялалзсан хэвээр байна.  







Comments


bottom of page