Дэлхий даяар таблет, ухаалаг гар утас нь өдөр ирэх тусам илүү олон хүүхэд, залуучуудын амьдралын нэг хэсэг болж байна. Орчин үеийн технологи хөгжих нь сайн ч хүүхдийн эрүүл мэнд, зан төлөв, хүмүүжил, сурах идвэхэд маш сөргөөр нөлөөлж байгаа мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Германы хүүхэд, өсвөр үеийнхний анагаах ухааны нийгэмлэгээс дэлгэцийн хамаарлаас урьдчилан сэргийлэх, судалгаанд тулгуурлан насны бүлгээр дараах зөвлөмжийг гаргажээ.
5-ААС ДООШ НАС
Мэргэжилтнүүд 5-аас доош насны хүүхдэд гар утас гэдэг ойлголтыг бүр мөсөн өгөхгүй байхыг зөвлөж байна. Энэ нь та гар утсыг идэвхтэй эсвэл идэвхгүй ашиглахаас зайлсхийх хэрэгтэй гэсэн үг юм. Тодруулбал эцэг эхчүүд гар утсаа хүүхдийн хажууд хэрэглэж, харуулж болохгүй.
5-7 НАС
Энэ насны хүүхдэд 7 хоногийн 3 өдөр хамгийн ихдээ 30 минут ухалаг утасыг ашиглуулахыг зөвлөж байна. Мөн хүүхэд ганцаараа үлдэх ёсгүй. Цаг хэмжигч эсвэл секунд хэмжигч ашиглах нь дэлгэцийн өмнө цаг хугацаа хэрхэн хурдан өнгөрч байгааг багаас нь ойлгоход тусална.
7-10 НАС
7 хоногийн 4 өдөр хамгийн ихдээ 30-45 минут ухаалаг утас ашиглуулахад хангалттай бөгөөд гэрийн даалгаварт компьютер ашиглах шаардлагатай бол аль болох хурдан хугацаанд үр дүнтэй хүүхэдтэйгээ хамтран хийх ёстой.
10-13 НАС
Хяналттай интернэт холболттой бол ухаалаг утсыг хамгийн ихдээ 45-60 минутаар чөлөөт цагаа өнгөрөөхийг зөвшөөрөх. Урьдчилан хандалт хийх боломжтой интернэт сувгийг тохируулсан байх
13-16 НАС
Чөлөөт цагаараа өдөрт дээд тал нь 90 минут, оройн 21:00 цагаас хойг утасны хэрэглээг бүрэн хязгаарлах. Мөн интернэт хэрэглээнд зөвшөөрөгдсөн апп, контентыг эцэг эхийн гар утаснаас удирдсан хэвээр байх. Цахим орчинд ажиллах тодорхой ойлголтуудыг зааж өгөх хэрэгтэй.
Түүнчлэн ухаалаг утас, зурагтын удирдлага зэргийн хэрэглээг хүүхдийг урамшуулах эсвэл тайвшруулах, шийтгэх гэх хүмүүсийн харилцааны хэлбэрт ашиглах ёсгүй. Гэр бүлтэйгээ хамт байх хугацаанд эцэг эхчүүд ч гар утасны хэрэглээг багасгах хэрэгтэй жишээл нь хоолны үеэр төхөөрөмжийг бүрэн хойш нь тавихыг зөвлөж байна. Мөн тус нийгэмлэгээс бага сургуулийн багш нарт мэдээлэл өгч, аль болох дижитал зайны сургалтаас зайлсхийх уриалга гаргажээ.
Comentarios