Бүгд Найрамдах Чех улс хөрш зэргэлдээх орнуудтайгаа харьцуулахад илүү олон бүртгэлтэй галт зэвсэг эзэмшигчтэй байна. Жишээлбэл Чехээс дөрөв дахин том Польшид 760 мянга орчим буу бүртгэлтэй байгаа бол Чех улсад 1,040,000 гаруй гар буу, винтов болон бусад галт зэвсэг бүртгэгдсэн байна. Мөн тус улс 100 иргэнд ноогдох бууны тоогоороо Герман улсаас их байгаа юм. Германд 100 хүн тутмын зургаа орчим буу нь буу эзэмшиж байгаа бол энэ тоо Чех улсад 10 байгаа юм.
Чех улсад гар буу, өөрөө цэнэглэдэг винтов, ангийн буу зэрэг В ангилалд багтах галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авахын тулд эхлээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргана. Өргөдөлд өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө хамгаалах гэх мэт галт зэвсэг эзэмших шалтгаануудын аль нэгийг дурдана. Үүний дараагаар цагдаагийн байгууллага тухайн иргэний гар буутай харьцах анхан шатны мэдлэгтэй мөн эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг шалтгаалан зөвшөөрлийг олгодог байна.
Yorumlar