top of page

Гоёмсог. Хүчирхэг. Гайхалтай

2024 ОНД ИТАЛИД 4 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛ 974 ЕВРОГООР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ

Энэ онд Итали дахь амьдралын өртөг өдөр ирэх тусам өсөх хандлагатай байна. Энэ нь Украины дайн, инфляц, үнийн өсөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм. Үнийн өсөлтийн дийлэнх хувь болох хүнсний бүтээгдэхүүний үнэ 231 еврогоор, тээврийн хэрэгслийн зардал 160 еврогоор өсөхтэй холбоотой юм. Украинд болсон дайны улмаас үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн хэвээр байна.



Мөн тээврийн үнэ нэмэгдсэн нь газрын тос, байгалийн хийн өртөг нэмэгдсэнтэй холбоотой. Эдгээр хоёр хүчин зүйлээс гадна Итали улсад инфляц одоогийн байдлаар 7.3 хувьтай байгаа нь сүүлийн 36 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа нь тодорхой зардал, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзах шаардлага гарсан нь амьдралын чанарыг дордуулж болзошгүй юм. Тиймээс Итали улсад ажиллаж амьдардаг Монголчууд маань ч энэ үеийг хамт туулах нь тодорхой иймд гэр бүлийн хуримтлал үүсгэж болзошгүй эрсдийг тооцож өрхийн санхүүг зохицуулах шаардлагатай тулгарч байна.



Comentários


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page