Тус улсын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд 7-р сарын 1-нээс эхлэн өөрчлөлт орсноор ЕХ-ноос бусад есөн 9 орон буюу Австрали, Япон, Канад, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Их Британи, АНУ, Израил, Сингапурын иргэд Чехийн хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломжтой болно.
7-р сарын 1-ээс эхлэн PID Lítačka программ ашиглан нийтийн тээврийн тасалбар худалдан авах цонхидэвхжүүлэх хугацааг 2 минутаас 1 минут болгон богиносгож байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн АПП ашиглах тохиолдолд хамаарагдах хугацаа юм.
Засгийн газрын 7 сарын 1-нээс хэрэгжих шинэ тогтоолоор ерөнхий эмч нар чихрийн шижин, цус шингэлэх, арьсны өвчин зэрэг олон төрлийн эм өвчтөнд бичиж өгөх эрхтэйболно. Өнөөдрийг хүртэл зарим эмийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч бичдэг байсан юм.
"Дижитал Чех" санаачилгын хүрээнд Чехийн иргэд итгэмжлэлийн үйлчилгээг онлайнаар бүрэн авч ашиглах боломжтой болно. Ингэснээр итгэмжлэлээ боловсруулж, баталгаажуулахын тулд нотариат руу бичиг баримттай очих шаардлагагүй болно.
7 сарын 1-нээс эхлэн Чехийн хуучин мөнгөн дэвсгэртийг улс даяар ердөө 7-н цэг буюу Чехийн Үндэсний банкны салбаруудаар шинэ мөнгөн дэвсгэртээр солиулахболомжтой болно.
Yorumlar