2023 ОНЫ ДЭЛХИЙН МИСС КРИСТИНА ПЫШКОВА 25 НАСТАЙ
- Creator
- Mar 10, 2024
- 1 min read

Энэтхэгийн Мумбай хотод болсон 2023 оны дэлхийн миссийн тэмцээнд Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 120 орчим гоо бүсгүй өрсөлдөж, 3-р сарын 9-ны өдөр 2023 оны дэлхийн мисс Чех улсаас тодорсон. 71 дэх удаагийн дэлхийн миссийн тэмцээнд гоо үзэсгэлэн, бие бялдар, авьяас чадвар, илтгэх урлаг зэрэг олон сорилуудыг амжилттай давж алдрын эзэн болсон дэлхийн мисс Кристина Пышковагийн талаар уншигч та бүхэндээ хүргэж байна.

Кристина Пышкова 1999 оны нэгдүгээр сарын 19-нд төрсөн 25 настай 181 см өндөр. Пышкова Тринец хотод төрсөн бөгөөд дараа нь Чехийн нийслэл Прага хот руу нүүжээ. Тэрээр өмнө нь 2022 ондЧехийн миссийн титмийг хүртэж байсан. Чехийн миссийн тэмцээнд түрүүлэхээсээ өмнө Пышкова Прага дахь Чарльзын их сургуульд хууль эрх зүй, Инсбрук дахь MCI удирдлагын төвд менежментийн чиглэлээр суралцаж байжээ.

Дэлхийн миссийн тэмцээний өмнөх сорилтуудад Пишкова шилдэг загвар шалгаруулах тэмцээний Европын шилдэг дөрөвт, "Зорилготой гоо сайхан" тэмцээнд шилдэг арван оролцогчийн нэгээр шалгарсан бөгөөд 3-р сарын 9-нд Мумбай хотод болон тэмцээний эцсийн үзүүлбэрийн нийлбэр үзүүлэлтээр дэлхийн миссээр тодорсон юм. Түүнчлэн Чех улсаас төлөөлөн Дэлхийн миссийн титмийг зүүсэн хоёр дахь гоо бүсгүй юм.



Comments