Өнөөдөр дэлхийн орнууд тэр дундаа европын холбооны улсуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийг авчирсаар байна. Тодруулбал дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ажиллах хүчний хомсдол,олон улсын тээвэр, түүхий эд нийлүүлэлт гэх зэрэг олон шалтгааны 2021 оны зунаас эхлэнхүнсний үнэ огцом өссөн юм. Тус үнийн өсөлтөд улс орнууд өөр өөрсдийн арга хэмжээг авсан ч залгаад 2022 оны 2-р сард Украины дайн эхэлж европ даяар хүнсний бүтээгдэхүүний үнийг дахин өсгөх том шалтгаан болсон юм.
Сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа дайны нөлөө өнөөдөрГерманы хэрэглэгчдийн хэтэвчинд шууд нөлөөлж байна. Жишээлбэл Орос-Украины дайны үр дүнд 2022 ондургамлын тос, сүүн бүтээгдэхүүний үнэ 36.22 хувь, өндөг 19.71 хувиар нэмэгджээ. Харин холбооны статистикийн албаны хамгийн сүүлийн мэдээгээр 2023 оны 1-р сараас 2024 оны 1 сар хүртэлх жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ дахин 3.8 хувиар өссөн байна.
Үнийн өсөлтөд эрчим хүчний зардал нэмэгдсэн, ажиллах хүчний хомсдол, олон улсын улс төрийн нөхцөл байдал гэх олон шалтгаанууд нөлөөлж байна. Тиймээс энэ цаг үед Европын орнуудад амьдарч байгаа Монгол улсын иргэд өрхийн хэрэглээний зардлыг зөв тооцоолох, худалдан авалтын ухаалаг сонголтыг хийх хэрэгтэй юм.
Comments