top of page

20-Р ЗУУНД ҮЙЛДЭГДСЭН УЛС ТӨРИЙН АЛЛАГУУД


Улс төр бол бизнес, мөнгө, нэр хүнд, эрх мэдэл, авлига, аллага гээд араасаа бүгдийг дагуулдаг. 20-р зуунд дэлхийд нэр нөлөө бүхий улс төрийн олон зүтгэлтэн, удирдагчид бусдын гарт амиа алджээ. Гэхдээ тэдний амиар төлөгдсөн итгэл үнэмшил, үзэл бодол өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөнд нөлөөлсөөр байна.



Franz Ferdinand

Franz Ferdinand нь Австри-Унгарын хаан ширээг залгамжлагч байсан бөгөөд түүнийг хөнөөсөн нь дэлхийн нэгдүгээр дайны шууд шалтгаан болжээ. 1914 оны 6-р сарын 28-ны ням гарагт өглөөний 10:45 цагийн орчимд Franz Ferdinand эхнэрийнхээ хамт Австри-Унгарын Сараево хотод алагдсан юм. Гэмт этгээд нь 19 настай “Гаврило Принцип” гэх залуу байсан бөгөөд тухайн үеийн “Хар гар” гэмт бүлэглэлийн даалгавраар хэргийг үйлджээ.


John Fitzgerald Kennedy

Нэгдсэн улсын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди 1963 оны 11-р сарын 22-нд Техасын Даллас дахь Дили Плазагаар мотоциклээр аялж явахдаа мэргэн буучийн суманд өртөж амь үрэгджээ. Кеннедигийн аллагын үр дагаврыг нас барснаас хойш хэдэн арван жилийн турш үргэлжилсэн юм.



Mahatma Gandhi

Махатма Ганди насан туршдаа энх тайвны бэлгэдэл болсон ч 1948 оны нэгдүгээр сарын 30-нд хүчирхийллийн золиос болж нас баржээ. Гандигийн эсрэг хэд хэдэн удаа аллага үйлдэх оролдлого хийсний дараа Хинду шашны хэт даврагч “Натурам Годсе” гэх хүн түүний амь насыг хороожээ.Түүнийг нас барсны дараа Гандигийн сургаал нь ирээдүйн дэлхий хүчирхийлэлгүй байдлыг эрхэмлэх гол тунхаг болсон юм.


Anwar Sadat

Anwar Sadat нь Египетийн гурав дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Египетийн улс төрч, цэргийн офицер байв.Түүнийг Египет-Израилийн энх тайвны гэрээг зуучлахад тусалсныхаа төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртээж байсан бөгөөд үүнийг Арабын зарим орон болон шашны бүлэглэлүүд эсэргүүцэж байсан юм. 1981.10.6-нд Египетийн Каир хотод болсон баяр үеэр “Халид Исламбули”-ийн бүлэглэл түүнийг буудан хороосон юм.



Martin Luther King Jr.

Мартин Лютер Кинг Жуниор нь Америкийн идэвхтэн, улс төрийн философич, хар арьст иргэдийн эрхийн төлөө тэмцэгч байсан бөгөөд АНУ-д өнгөт арьст хүмүүсийн иргэний эрхийг өөр түвшинд аваачиж чадсан юм. Хармсалтай нь тэрээр өөрийн үзэл санааныхаа төлөө 1968 оны 4-р сарын 4-нд Мемфис хотод байрлаж байсан зочид буудлынхаа тагтан дээр буудуулан нас барсан юм. Түүний үхэл цагаан арьстнууд болон хар арьстнуудын хоорондын ялгааг улам бүр хурцатгаж улмаар Америкийн өнгөт арьстнуудын радикал хөдөлгөөнүүдийг өргөжүүлэхэд түлхэц болсон юм.



Dinch Diem

Өмнөд Вьетнамын төрийн сүүлчийн ерөнхий сайд бөгөөд Вьетнам улсын анхны ерөнхийлөгч “Dinch Diem” нь коммунистыг тууштай эсэргүүцдэг нэгэн байсан бөгөөд түүний үзэл санааг эсэргүүцэгчид 1963.11.2-нд ТТГ-ын дэмжлэгтэй төрийн эргэлт хийжээ. Энэ үеэр ерөнхийлөгч “Dinch Diem” баригдан алагдсан байна.



Robert Kennedy

Роберт Фрэнсис Кеннеди нь RFK гэсэн нэрээр алдаршсан, Америкийн улс төрч, хуульч байсан. Тэрээр 1961 оны 1-р сараас 1964 оны 9-р сар хүртэл АНУ-ын 64 дэх ерөнхий прокуророор ажиллаж, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Харамсалтай нь 1968.6.5-нд сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Лос-Анжелес дахь Ambassador зочид буудалд байхад нь Палестины цагаачСирхан Израйлыг дэмжсэн гэдэг шалтгаанаар түүнийг буудан хороожээ. Ингээд ардчилсан нам нэр дэвшигчээ алдаж, Ричард Никсон 1968 онд сонгуульд ялалт байгуулж байжээ.


 

Comments


bottom of page