top of page

13,5 САЯ ИТАЛИ ХҮН ӨДӨРТ 3 ДЭЭШ ЦАГИЙГ ЗУРАГТ ҮЗЭЖ ӨНГӨРҮҮЛДЭГ

Дадал зуршил, амьдралын хэв маяг өөрчлөгддөг ч өдөр тутмын үүрэг хариуцлагын хажуугаар өөртөө цаг зав гаргах хэрэгцээ байсаар байдаг. Тэгвэл Итали хүмүүсийн хамгийн нийтлэг хоббиг сонирхоцгооё. Италичуудын 10 хүн тутмын 6 нь биеийн тамирын дасгал сургуулилтаар тогтмол хичээллэдэг гэсэн судалгаа гарчээ. Фитнест явах, тулааны урлагийн хичээлд суух, найз нөхөдтэйгээ долоо хоног тутам хөл бөмбөг тоглох гэх мэт. Мөн 13.5 сая Итали хүн өдөрт 3-аас дээш цагийг зурагтын өмнө өнгөрүүлдэг гэж судалгаа бөглөсөн нь Италичуудын 96% нь ном уншихын оронд зурагт үзэхийг илүүд үздэг гэсэн үг юм. 



Харин сүүлийн үеийн тайланд дурдсанаар цэцэрлэгжүүлэлт нь хурдацтай хөгжиж буй хобби бөгөөд зөвхөн том газартай хүмүүс хийдэггүй. Саванд ургуулж болох ургамлын асар олон төрөл зүйл байдаг нь орон сууцанд амьдардаг иргэдэд өөрийн тагтаа жижиг ногооны цэцэрлэг болгон өөрчлөх хоббиг хөгжүүлж байна. Харин залуучуудын насны бүлгийн тухайд ухаалаг гар утасны хэрэглээ, цахим орчинд өнгөрүүлэх цаг эрс нэмэгджээ. Тодруулбал дундаж хэрэглэгч компьютер дээрээ интернэтэд 4 цаг, гар утсан дээрээ 2 цаг зарцуулдаг гэх судалгаа гарчээ.



Comentários


bottom of page